Хүндийн доорх хүч: Cat техникийн явах ангийн онцлог юу вэ?

barloworld mongolia
barloworld mongolia
barloworld mongolia
  1. Бүх ачааг үүрдэг

Явах анги нь машины бүх жинг — явах эд анги, их бие, хөдөлгүүр, нэмэлт тоноглол болон ачлагын хамт — бүрэн даадаг. Том оврын бульдозер болох Cat D11 дээр жишээ авбал, энэ нь 100 тонноос давсан жин гэсэн үг!

  1. Засвар үйлчилгээний зардлын 50 хувийг эзэлдэг

Гинжит машинуудын насжилт болон ашиглалтын зардалын зардлын 50 ба түүнээс дээш хувийг явах анги эзэлдэг. Тиймээс зохистой арчилгаа, зөв бүрэлдэхүүн хэсгийн сонголт (жишээ нь: Cat-ийн хүнд даацын бул эсвэл битүүмжилж тосолсон гинж) маш чухал байдаг.

  1. Газрын нөхцөлд тохируулан зохион бүтээдэг

Caterpillar нь газрын янз бүрийн нөхцөлд тохируулсан олон төрлийн явах ангийн систем боловсруулдаг. Жишээ нь: SystemOne™ нь элэгдэлд тэсвэртэй, урт хугацаанд ажиллахад зориулагдсан, Heavy Duty нь хүнд нөхцөлд, харин Abrasion Undercarriage нь элсэрхэг зөөлөн хөрстэй, маш их үрэлттэй газарт зориулагдсан байдаг.

  1. Зүгээр нэг төмөр биш, нарийн инженерчилсэн систем

Орчин үеийн Cat техникийн явах анги нь инженерчлэлийн нарийн систем юм. Гинжний алхам (холбоосын зай), улны өргөн, бул хоорондын зай болон таталтыг тухайн хэрэглээнд яг тохируулж байж үр ашиг, элэгдэлд тэсвэртэй байдлыг хангадаг. Улны муруй хэлбэр хүртэл газартай хамгийн оновчтой харьцах байдлаар зохион бүтээгдсэн байдаг.

  1. Элэгдэл хянах ухаалаг технологитой

Зарим Cat машинууд явах ангийн элэгдлийг хянах мэдрэгчтэй ирдэг бөгөөд мэдээллийг цаг тухайд нь Cat Product Link™ системд дамжуулдаг. Ингэснээр хэрэглэгчид элэгдлийн явцыг хянаж, эвдрэлээс урьдчилан сэргийлж, засвар үйлчилгээ эсвэл сэлбэгийн бэлэн байдлын шийдвэрийг зөв цагт гаргах боломжтой болдог.

  1. Cat-ийн гинжит системүүд дахин сэргээж ашиглах боломжтой

Cat-ийн явах ангийн эд ангиуд — бул, чиглүүлэгч дугуй, холбоос гэх мэт —-ийг ихэнх тохиолдолд сэргээж, дахин ашиглах боломжтой. Энэ нь зардлыг бууруулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгадаг. Мөн Cat нь таны хөрөнгө оруулалтыг баталгаажуулах зорилго бүхий Явах ангийн баталгаат хөтөлбөрүүдийг санал болгодог.