Багажны тохиргоо
Машин тоног төхөөрөмжийн эд ангийн чангалгаа нь тохирсон хэмжээнд байх нь маш чухал ба чангалгаа хэт чанга байх нь хугарах, гулзайх, чангалгаа хэт бага байх нь тухайн эд ангийн холбоосыг мултарч, сулрах, гээгдэх аюулд хүргэдэг.
Вагнер Ази Тоног Төхөөрөмж компани нь багажны дахин тохируулгын үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн ба Oлон улсын ISO-6789 стандартын дагуу AНУ-д үйлдвэрлэгдсэн өндөр нарийвчлал бүхий орчин үеийн дэвшилт технологиор хийгдсэн Motorized loader TTC2800-загварын хэмжилт тохиргооны багажаар 99.75% нарийвчлалтайгаар хэмжилт тохируулга хийж байна. Мэргэжлийн операторууд чанарын өндөр түвшинд 1-2000 ft-lb хүртэлх хэмжээтэй чангалгааны багажинд тохируулга үйлчилгээ хийдэг.