Хүний нөөц

barloworld mongolia
barloworld mongolia
barloworld mongolia

1. Бидэнтэй нэгдэх шалтгаан

Таны эрүүл мэнд хамгаас чухал
Сурч хөгжих боломж
Тэгш эрх, тэгш боломж
Байгал орчин, тогтвортой байдал

Таны эрүүл мэнд хамгаас чухал

Аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг соёл

Бид “Хүн бүр өдөр бүр гэртээ аюулгүй харина” гэсэн уриан дор аюулгүй ажиллагааг өдөр тутамдаа мөрдөж ажилладаг.

Эрүүл мэндийн даатгал

Компанийн үндсэн ажилтан бүр эрүүл мэндийн даатгалд хамрагддаг ба 80-100% -ийн нөхөн олговрыг буцаан авах боломжтой.

Ухаалаг ажлын цаг (7.30-16.00)

Бид ажлаа эрт дуусгаснаар түгжрэлд цагаа үрэхгүйгээр хайртай гэр бүл, найз нөхөдтэйгээ хамтдаа илүү их цагийг өнгөрүүлэх боломжтой байдаг.

Эрүүл мэндийн урьдчилсан үзлэг

Бид 2 жил тутамд бүх ажилчддаа эрүүл мэндийн урьдчилан үзлэгт хамруулдаг.

Эрүүл мэнд, сайхан байдлыг дэмжих хөтөлбөр

Ажилчдын эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхлээд байна.

Сэтгэл зүйчийн уулзалт

Мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаж, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

Спортын тэмцээн уралдаан

Жил бүр бүх ажилчдын спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг.

Өдрийн хоол, ажилчдын автобус

Ажилтан бүр амт чанартай өдрийн хоол, автобусаар үйлчлүүлэх боломжтой.

Сурч хөгжих боломж

Сургалтанд хамрагдах боломж

Ажил мэргэжлийн хүрээнд гадаад болон дотоодын сургалтанд хамрагдах боломжтой

Менторшип хөтөлбөр

Ажилчддаа зориулсан дотоодын менторшип хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Англи хэлний ярианы клуб

Англи хэлний ярианы ур чадвараа сайжруулах зорилготой ажилчид 7 хоногтоо 2 удаа уулзаж дадлага хийх боломжтой.

Аппрентис сургалт

CAT-ийн магадлан итгэмжлэгдсэн техникч бэлтгэх Аппрентис сургалт, техникийн сургалтанд

Тэгш эрх, тэгш боломж

Ялгаатай байдал тэгш оролцоог дэмжсэн бодлого

Бид олон ургальч, ялгаатай байдлыг хүндэлж, арьсны өнгө, үндэс угсаа, нас, хүйс, шашин шүтлэг, иргэний харьяалал, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран бүх ажилтнаа эн тэнцүү хүндэтгэн харьцаж, хүн нэг бүрийн хүчин зүтгэл, оролцоог дэмждэг.

Байгал орчин, тогтвортой байдал

Барловорлдын тогтвортой байдлын зорилго:

Цахилгааны хэрэглээ
💧Ус хэрэглээ
Түлшний хэрэглээ
♻️Хог хаягдлыг бууруулах

Zero waste бодлого

Хог хаягдлыг бууруулах бодлогын хүрээнд хогоо ангилан, цугларсан хог хаягдлыг ангиллын дагуу пресслэж, дахин боловсруулах үйлдвэрт хүргүүлдэг. Химийн бодисын сав баглаа боодол, химийн бодистой арчих материал, химийн бодисоор бохирдсон хөрс гм аюултай хог хаягдлыг энэ төрлийг хаягдлыг устгах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад өгч устгуулдаг

Нийгэмдээ оруулж буй хувь нэмэр

2. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТУУД

Анкетын сонгон шалгаруулалт

Ажлын байрны шаардлагад нийцүүлэн анкетын шүүлт явагдана.

Ярилцлага (2-3 үе шаттай)

Хүний Нөөцийн мэргэжилтэн болон тухайн нэгжийн удирдлагууд ажил горилогчтай хамт ярилцлага хийнэ.

Англи хэлний сорил болон зан төлөвийн сорил
  • Ажлын байрны шаардлагатай уялдуулан англи хэлний сорил болон зан төлөвийн сорилыг ажил горилогчоос авна.
  • Мэргэжлийн шалгалтыг шаардлагатай тохиолдолд ажил горилогчоос авна
Шийдвэр гаргалт

Ярилцлага болон сорилын үнэлгээн дээр үндэслэн нэгжийн удирдлага шийдвэр гаргана.