1994-1995 онд Caterpillar компани АНУ-ын Техас мужид анхны хоёр ширхэг Cat 77C туршилтын загвар болох автономит ачааны машин ашиглан туршилт хийж, технологийн бие даасан ажиллагааны чадавхыг амжилттай харуулж байсан юм.
Түүнээс хойш Caterpillar нь зөвхөн том хэмжээний уурхайгаар хязгаарлагдахгүйгээр, карьерууд болон бутлуурын үйлдвэрүүдэд зориулсан машин автоматжуулалтын шийдлүүдийг мөн амжилттайгаар нэвтрүүлсээр байгаа билээ.
Ийнхүү уул уурхайн салбарыг түүчээлэгч Caterpillar-ын хамгийн шилдэг 10 инновацийг онцолж байна.
**1. Уурын хөдөлгүүртэй бульдозер **
Бенжамин Хольт 1904 онд уурын хөдөлгүүртэй гинжит тракторынхаа загварыг анх удаа туршсан. Энэ шинэ бүтээл нь аж үйлдвэрлэлийн салбарт хувьсгал авчирсан бөгөөд зөөлөн, шавартай хөрсөнд үр тариа тарих ажлыг илүү үр дүнтэй хурдан болгосон.
- Caterpillar 60 бульдозер
Анх 1919 онд “Best 60” нэртэйгээр худалдаанд гарсан Caterpillar Sixty гинжит трактор нь компанийн хамгийн амжилттай загваруудын нэг юм. Энэ тракторын инженерчлэлийн шинэчлэл нь өнөөгийн Cat бульдозеруудын үндсэн онцлогуудын нэг хэвээр байна
- Авто-Патрол автогрейдер
1931 онд Caterpillar компани салбарын анхны цогц бүтэцтэй автогрейдер болох Auto-Patrol загварыг зах зээлд нэвтрүүлсэн. Өмнөх загварууд нь тракторын дээр тусад нь грейдерийн рамыг суурилуулдаг байсантай харьцуулахад Auto-Patrol нь нэг цул бүтэцтэй, трактор болон грейдерийг нэг машинд нэгтгэсэн анхны шийдэл болсон юм.
- Хөгшин Бетси
D9900 загварын анхны хувилбарыг "Хөгшин Бетси" хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь Caterpillar компанийн гар хийцийн анхны дизель хөдөлгүүр байв. D9900 нь Caterpillar-ын эрчим хүчний шийдлүүдийн эрин үеийг эхлүүлж, компанийн хэрэглэгчийн баазыг өргөжүүлж, өсөлт хөгжлийн шинэ боломжуудыг нээсэн юм. Тавин жилийн өмнө "Хөгшин Бетси"-г түүхэн ач холбогдолтой гэж үзэн Смитсоны Америкийн түүхийн музейд хандивласан.
- "Газарт бага даралт үзүүлдэг" явах анги
1955 онд Caterpillar компани "газарт бага даралт үзүүлэх" (LGP) явах анги гэж нэрлэгдэх тусгай өөрчлөлтийг танилцуулсан бөгөөд энэ нь машин механизмыг Антарктид зэрэг эрс тэс цаг агаарын нөхцөлд ч ажиллах боломжийг олгосон юм. Энэ нь өнөөдрийн манай машинуудад ч гэсэн сонголтоор суурилуулагдсаар байна.
- Өргөгдсөн араа
Өргөгдсөн араа нь инженерчлэлийн гайхамшиг гэж тооцогддог. 1977 онд зохион бүтээгдсэн бөгөөд машин механизмыг илүү хүчтэй ажиллах, илүү удаан эдэлгээтэй байх, операторт илүү зөөлөн, тав тухтай жолоодлогыг мэдрүүлэх боломжийг олгосон юм. Өнөөдөр энэ нь том болон дунд оврын бүхий л Cat хөдөлгүүрүүдэд стандарт тоноглол болсон байна.
- Cat Дифференциал Жолоодлогын Систем
Cat Дифференциал Жолоодлогын Систем нь 1977 онд зохион бүтээгдсэн бөгөөд машин механизмыг "маш бага радиуст эргэх" боломжийг олгож, бүтээмжийг нэмэгдүүлсэн юм.
- Машин автоматжуулалтын технолгийг 30 жил хөгжүүлж байна.
Caterpillar компани сүүлийн 30 гаруй жилийн турш машин автоматжуулалтын технологид тасралтгүй хөрөнгө оруулалт хийж ирсэн бөгөөд 2024 оны байдлаар дэлхий даяар 630 гаруй том оврын уул уурхайн ачааны машин автоматжуулалтын технологиор тоноглогдон ажиллаж байгаа бөгөөд анхны бүрэн автомат ачааны машины туршилтаа хийснээс хойших 10 жилийн ойгоо тэмдэглээд байна.
- Технологийн хөгжлөөр тогтвортой ирээдүйг бүтээнэ
2001 онд танилцуулсан ACERT™ технологиос эхлээд, 2009 онд нэвтрүүлсэн цахилгаан хөтлөгчтэй Cat D7E бульдозер хүртэл — Caterpillar компани өнөөдөр өргөн хүрээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдлүүдээрээ дамжуулан хэрэглэгчдэдээ илүү үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд бодитоор хувь нэмрээ оруулж байна.
- Интернетэд холбогдсон техникүүд ба дижитал интеграци
Катерпилларын инновацийн түүх бол домог бөгөөд бид тэргүүлсээр байх болно.