АГУУЛАХЫН АЖИЛТАН

barloworld mongolia
barloworld mongolia
barloworld mongolia
АГУУЛАХЫН АЖИЛТАН

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: АГУУЛАХЫН АЖИЛТАН

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ: Агуулахын ажилтан нь сэлбэг хүлээж авах, байрлуулах, шалган баталгаажуулах,хайрцаглаж бэлтгэх, өдөр тутмын тооллого ба бохирдол хяналтыг хариуцан ажиллана.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД:

  • Бүрэн дунд боловсролтой байх, мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бол давуу тал гэж үзнэ.
  • Уул уурхай, засвар үйлчилгээний салбарт 1 ба жил түүнээс дээш жил ажилласан бол давуу тал гэж үзнэ
  • Сэлбэг, засвар үйлчилгээ, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэдлэгтэй бол давуу тал гэж үзнэ
  • “B” ангилалын жолоооны үнэмлэхтэй байх
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллаж чаддаг байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
  • Үнэнч шударга, эерэг хандлагатай, зан харилцаа, ёс зүйтэй байх
  • Олон ажлыг нэг дор зөв эрэмбэлж хийдэг чадвартай ба цагийн менежменттэй байх
  • Ажлын ачаалал даах чадвартай байх
  • Байгууллагын бүх төрлийн мэдээллийн нууцыг чандлан хадгаладаг байх

БИД ТАНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА:

  • Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ (гэр бүлийн хамт)
  • Хоол болон унаа үнэгүй
  • Ажлын 5 өдөр (Даваа-Баасан) 07:30-16:00.
  • Аюулгүй байдлыг эрхэмлэдэг, шударга найрсаг хамт олон Таныг хүлээж байна

Холбогдох утас: 70187588

Анкет илгээх