Бид “Хүн бүр өдөр бүр гэртээ аюулгүй харина” гэсэн уриан дор аюулгүй ажиллагааг өдөр тутамдаа мөрдөж ажилладаг.
Компанийн үндсэн ажилтан бүр эрүүл мэндийн даатгалд хамрагддаг ба 80-100% -ийн нөхөн олговрыг буцаан авах боломжтой.
Бид ажлаа эрт дуусгаснаар түгжрэлд цагаа үрэхгүйгээр хайртай гэр бүл, найз нөхөдтэйгээ хамтдаа илүү их цагийг өнгөрүүлэх боломжтой байдаг.
Бид 2 жил тутамд бүх ажилчддаа эрүүл мэндийн урьдчилан үзлэгт хамруулдаг.
Ажилчдын эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхлээд байна.
Мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаж, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
Жил бүр бүх ажилчдын спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг.
Ажилтан бүр амт чанартай өдрийн хоол, автобусаар үйлчлүүлэх боломжтой.
Ажил мэргэжлийн хүрээнд гадаад болон дотоодын сургалтанд хамрагдах боломжтой
Ажилчддаа зориулсан дотоодын менторшип хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Англи хэлний ярианы ур чадвараа сайжруулах зорилготой ажилчид 7 хоногтоо 2 удаа уулзаж дадлага хийх боломжтой.
CAT-ийн магадлан итгэмжлэгдсэн техникч бэлтгэх Аппрентис сургалт, техникийн сургалтанд
Бид олон ургальч, ялгаатай байдлыг хүндэлж, арьсны өнгө, үндэс угсаа, нас, хүйс, шашин шүтлэг, иргэний харьяалал, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран бүх ажилтнаа эн тэнцүү хүндэтгэн харьцаж, хүн нэг бүрийн хүчин зүтгэл, оролцоог дэмждэг.
Хог хаягдлыг бууруулах бодлогын хүрээнд хогоо ангилан, цугларсан хог хаягдлыг ангиллын дагуу пресслэж, дахин боловсруулах үйлдвэрт хүргүүлдэг. Химийн бодисын сав баглаа боодол, химийн бодистой арчих материал, химийн бодисоор бохирдсон хөрс гм аюултай хог хаягдлыг энэ төрлийг хаягдлыг устгах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад өгч устгуулдаг
Ажлын байрны шаардлагад нийцүүлэн анкетын шүүлт явагдана.
Хүний Нөөцийн мэргэжилтэн болон тухайн нэгжийн удирдлагууд ажил горилогчтай хамт ярилцлага хийнэ.
Ярилцлага болон сорилын үнэлгээн дээр үндэслэн нэгжийн удирдлага шийдвэр гаргана.