СЭЛБЭГ ХУДАЛДАА ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ-УБ ХОТОД

barloworld mongolia
barloworld mongolia
barloworld mongolia
СЭЛБЭГ ХУДАЛДАА ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ-УБ ХОТОД

АЖЛЫН БАЙР: СЭЛБЭГ ХУДАЛДАА ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ-УБ ХОТОД

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ: харилцагчийн техникт шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэгцээг оновчтой тодорхойлж, түүнд тохирох үнэ цэнэ бүхий шийдэлийг санал болгон ажиллахад энэхүү ажлын байрны үндсэн үүрэг чиглэгдэнэ. Сэлбэг, засвар үйлчилгээтэй холбоотой аливаа асуудал дээр компани болон харилцагч хоорондын харилцааг зохицуулан ажиллаж, харилцагчтай урт хугацааны итгэлцэл, тогтвортой харилцаа холбоог үүсгэж, хадгалах зарчмаар ажиллана. Борлуулалтын төлөвлөгөө гаргаж түүний хэрэгжилтийг хянах, харилцагчийн сэтгэл ханамжийг сайжруулахад анхаарах, борлуулалтын тайлан боловсруулан удирдах ажилтануудад хугацаанд нь танилцуулах, CRM системийг ашиглан харилцагчийн бүртгэл, мэдээлэлийг хөтлөх зэрэг ажил үүргийг тус тус хариуцана..

УР ЧАДВАР, ТАВИГДАХ ШААРДЛАГА:

• Уул уурхай, геологи, үйлдвэрлэлийн салбарт 2 ба түүнээс дээш жил ажилласан /давуу тал/

• Их дээд сургууль эсвэл түүнтэй адилтгах техникийн боловсролтой

• Статистикийн дэвшилтэт дүн шинжилгээ, судалгааны арга зүй, нийтлэг компьютерийн программуудыг (excel, word гэх мэт) мэддэг.

• Ажлаа бие даан болон багаар хэрэгжүүлэх чадвартай

• Ажил олгогчийн заасан байршилд ажиллах асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах ур чадвартай,

• Англи, Монгол хэлний бичгийн болон аман харилцааны өндөр ур чадвартай

• Өгөгдөлтэй ажиллах, дүн шинжилгээ хийх чадвартай

• Нэмэлт үүрэг хариуцлага хүлээх хүсэл эрмэлзэл

• Цэвэрч нямбай, ажилч хичээнгүй, хариуцлагатай байх

• Үнэнч шударга, эерэг хандлагатай, зан харилцаа , ёс зүйтэй байх

• Компанийн мэдээллийн нууцлалыг хадгална

БИД ТАНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА:

• Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

• Хоол болон унаа үнэгүй

• Ажлын 5 өдөр (Даваа-Баасан) 07:30-16:00.

• Аюулгүй байдлыг эрхэмлэдэг, шударга найрсаг хамт олон таныг хүлээж байна

Анкет хүлээн авах хугацаа:

2025 оны 01-р сарын 31-ны өдөр хүртэл

Утас: 976-11-70187588

Анкет илгээх